Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярсайхан: Гомдол гараагүй бол асуудалгүй гэсэн хайрцагласан сэтгэхүйтэй хандлага их байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Асуудал, зөрчлийн заавал гомдлоор тодорхойлдог. Гомдол гараагүй бол асуудалгүй гэсэн хайрцагласан сэтгэхүйтэй хандлага орон нутагт их байна. Асуудал ярих гэхээр гомдол гараагүй гэдэг хариугаар ам таглаж байна. Гомдол гарсан байлаа ч төр нь шаардлагын хэмжээнд хүртэл шийдвэрлэдэггүй орхидог, хариуцлага тооцдоггүй асуудал байна. Мөн үгсэн хуувилдаж ашиг сонирхлын бүлэг үүсгэн төрийн ажилд хандаж дарга цэргээр яриулан замхруулдаг асуудал ч байна.

Бидний хамгийн ихээр хяналт тавих шаардлагатай хууль бол төсвийн хууль. ҮАГ зөвлөмж гаргадаг хэдий ч зөвлөмжийг хэрэгжүүлдэг тогтолцоогүйгээр маш олон жил боллоо. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд энэ тогтолцоо бүрэн үндсээрээ бий болох уу" гэж асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Хуулийг биелүүлдэг гол нөхцөл нь хяналт шалгалт. Үүний дараа өмнө гаргасан шийдвэрээ засаж сайжруулдаг. Хариуцлагын асуудлуудыг хуульд дагалдуулж хийсэн. Жишээ нь гишүүдийн асуулгын хариуны хугацааг хожимдуулбал хариуцлага хүлээлгэх заалт оруулсан. Асуултаас эхлээд бүх түвшинд хариуцлага хүлээнэ. Хуулиа биелүүлэхийг шаардаж, хяналт тавина. Бүр болохгүй бол албадна. Хуулиа биелүүлэхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулна" гэлээ.

“Эрдэнэс Монгол“, “Шивээ овоо” зэрэг 21 компани 608.5 сая мод ургуулахаа баталгаажуулжээ
“Эрдэнэс Монгол“, “Шивээ овоо” зэрэг 21 компани 608.5 сая мод ургуулахаа баталгаажуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.