УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хуулийн хэрэгжилт, зөрчлийг арилгуулах асуудал зарим тохиолдолд учир дутагдалтай байна. Бид Засгийн зазарт үүрэг, чиглэл өгдөг. Гэтэл яг үүссэн үр дагаврыг арилгах тал дээр дутагдалтай байдаг. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг нухацтайгаар хэлэлцэх хэрэгтэй. Үүсэж байгаа асуудлыг УИХ хяналт шалгалтынхаа хүрээнд шийдэж чаддаг, асуудлыг гаргаж тавьдаг, Засгийн газар нь түүнийг хэрэгжүүлдэг байх шаардлага байгаа" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Хяналт шалгалтын түр хороо байгуулах, УИХ болон Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалтыг хийж, УИХ-ын төсвийн томилгооны эрхүүд нэлээд хумигдсан.
УИХ-ын хяналт шалгалт хэлбэрийн төдий байгаа гэх шүүмжлэлд өртөж байсан. Тийм учраас УИХ бодлого, гүйцэтгэл, хуулийн үр дүнгийн чиглэлээр хяналт шалгалтын чиг үүргийг ОУ-ын хэмжээнд хүргэж Монгол Улсын парламентийн хөгжил хуулийн биелэлтийн араас явдаг, хуулиудаа гарцаагүй биелүүлдэг чанар байдлын чиглэлээр энэ хууль гарсан" гэлээ.