ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Дархлаа сэргээх нэмэлт тунд 18-29 насны бүлгийн иргэд бусад насныхантай харьцуулахад хамрагдалт идэвх султай байна.
Зарим аймгуудад III тунгийн хамрагдалтын төвшин бага буюу 20 хувьд хүрэхгүй байгаа юм. Ялангуяа Баян-Өлгий аймагт одоогийн байдлаар хамрагдвал зохих иргэдийн 8 хувийг дархлаажуулсан байна.
1 сая 500 мянган иргэн бүрэн тундаа хамрагдсан. Эдгээрийн 480 орчим нь гуравдугаар тундаа хамрагдсан гэж үзвэл цаана нь дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдах хугацаа нь болсон 1 сая 100 мянга орчим иргэд байгаа юм. Нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна" гэлээ.