ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн тоо 38.3 хувиар буурсан. Энэ нь тохиолдлын тоо буурсантай шууд холбоотой. Ковид19-ийн оргил үед 22400 орчим хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 50 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь сайн үзүүлэлт болж байна. Ор зохицуулах баг ажиллаж эхэлснээс хойш хугацаанд гэрийн нас баралт бүртгэгдээгүй. Нас баралт ч буурах хандлагатай байна. Нас баралт нь тохиолдлын тооноос хоцрогдолтой явдаг учраас өнөөдрийн батлагдаж буй тоотой шууд хамааралтай байдаггүй.
Энэ сарын 15-наас хойш томоохон эмнэлгүүдийн ковидын тусламж үйлчилгээг буулгаж, үндсэн тусламж үйлчилгээг түлхүү ажиллуулах төлөвлөлтийг хийж байна" гэлээ.