ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 15 хувь давсан. Үүнтэй холбоотойгоор манай улсад өнгөрөгч долоо хоногт тохиолдлын тоо 26.3 хувиар буурсан. ПГУ шинжилгээнд эерэг илрэх хувь 18.1 хувиар буурсан. Халдварын тархалт энэ хэвээр үргэлжлэн явбал тохиолдлын тоо 13 хоногт 2 дахин буурах төлөвтэй байна. Гуравдугаар тунд хамрагдсанаар гэр бүлийн гишүүдээ давхар хамгаалж байгаа юм" гэлээ.