Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2.3 сая иргэний мэдээллийг хакердсан асуудлыг ТЕГ шалгаж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Улсын 2,3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэх зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршсан хэргийг Тагнуулын Ерөнхий газраас шалгаж эхэлжээ. Түүнчлэн тус хэрэгтэй холбогдуулан Тагнуулын Ерөнхий газар, Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газар хуралдаж байгаа гэх мэдээлэл байна.

Эргэн сануулахад, уг сайтын Marketing Database буюу зарын хэсэгт PieWithNothing гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар мэдээлжээ. 2019 оны есдүгээр сард элссэн уг хэрэглэгч "Хэрвээ энэ мэдээллийг худалдаж авахыг хүсвэл та над руу зурвас бичнэ үү" гэж бичсэн байна.

Гэвч үнэхээр монгол иргэдийн мэдээллийг худалдаалж байгаа юу эсвэл 700 доллар залилах гэсэн арга зам уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.