Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засгийг сэргээх зорилгоор МАН, АН-ын гишүүд нэгдэн ажлын хэсэг байгуулахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. АН-ын зүгээс Төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгээс 14.00 цаг хүртэл завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэлснээр Төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Төсөв хуулийн хугацаатайг ойлгож байгаа. Богино хугацаанд олон ажил амжууллаа. Олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй санал солилцлоо. АН-ын бүлгийн гишүүд рүү гаднаас олон хүн ярьж байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг гаргах санал гаргаж байна" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Эдийн засгийг сэргээх зорилгоор ажлын хэсэг байгуулахыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч мөн гаргасан. Тиймээс хоёр талаас ажлын хэсэгт орох гишүүдийн нэрсээ тогтоод ажлын хэсэг гаргаж болно" гэлээ.

ЧУУЛГАН: АН-ын бүлгийн завсарлага дуусч, төсөв хэлэлцэж эхэллээ
ЧУУЛГАН: АН-ын бүлгийн завсарлага дуусч, төсөв хэлэлцэж эхэллээ
 
Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.