УИХ-ын гишүүн Ц.Туваан, Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр нарыг АТГ-т шалгуулах асуудлаар мэдээлэл хийлээ.
С.Эрдэнийн талын АН-ын гишүүд "Х.Сонинбаяр хуулиа зөрчиж, Тувааныг АН-ын даргаар бүртгэсэн. Түүнийг гэм буруутайг тооцож, цалингийн 20 хувиар хасаж, сахилгын хариуцлага тооцсон. Тухайн ёс зүйн хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн анхан шатны шүүх тэр асуудлыг хэвээр үлдээсэн байдаг. Намын бүтцэд өөрчлөлт оруулчихаад УДШ-ийн хуралдааныг даргалж, нэг талын байр суурийг барьсан шийдвэр гаргасан.
Ц.Туваан, Х.Баттулга нар үгсэн хуйвалдаж, улмаар УДШ-ийн шүүгч Х.Сонинбаярт нөлөөлж, АН-ыг даргагүй юм шиг болгосондоо тэд өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Үүнээс болж хэд хэдэн удаагийн сонгуульд ялагдсан. Даргагүй юм шиг харагдуулж байгааг шалгуулах гэж байна. Х.Баттулгад нэг нууц хөзөр байна. Засгийн газрыг огцруулах мөн УДШ-д бүртгүүлэх хөзөр байна.
Ц.Туваан нь өөрийгөө намын дарга хэмээн нэрлэж сунгаа зохион байгуулж, О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон. Үүний цаана юу байна гэхээр Ерөнхий сайдын зөвлөх Х.Баттулга УДШ-ийн Ерөнхий шүүгч Ганзориг гэдэг хүнийг томилуулж байсан. Шүүгч улс төрөөс хараат байж зөвхөн хуульд зохирагдана гэсэн хууль дүрмээ биелүүлэхгүй улс төрд захирагдаад мөн дээрээс нь Х.Баттулгын даалгавраар АН-ын онц их хурлыг зарлах гэж байна. Мөн О.Цогтгэрэл гэдэг хүнийг тамгагүй хэрнээ Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх гэж байгааг эрс эсэргүүцэж байна" гэв.