Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Койн авсан иргэн та араа өөрөө даана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэллээ.

Тэрбээр "Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулж байгаа дүн мэдээллийг харахад хадгаламж зээлийн хоршоодын оролцогчдоос бараг 10 дахин их хүн, 10 дахин их хөрөнгө криптовалютын зах зээлд эргэлдэж байна. Энэ дэлбэрвэл дарьтай торх биш, цөмийн бөмбөг болох нь тодорхой боллоо. Хуулийн хувьд Монголбанк СЗХ-оос ард иргэддээ анхааруулсаар байна. Өөрөөр хэлбэл төрийг төлөөлж байгаа эрх бүхий байгууллагууд ард иргэддээ анхааруулж, сэрэмжлүүлж байгаа нь зөв. Энэ чиглэлд хууль эрх зүйн зохицуулалтгүй байгаа. Хууль эрх зүйн орчин байхгүй учраас эрсдэлээ иргэн та өөрөө үүрнэ, төр үүрэхгүй. Шууд хэлэхэд үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг. Тиймээс койн авсан иргэн та араа өөрөө даана гэдгийг анхааруулъя" гэлээ.

Ц.Даваасүрэн: УИХ-ын тухай хууль Үндсэн хуулийн зөрчилтэй хууль болсон
Ц.Даваасүрэн: УИХ-ын тухай хууль Үндсэн хуулийн зөрчилтэй хууль болсон
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.