Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: УИХ-ын тухай хууль Үндсэн хуулийн зөрчилтэй хууль болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 23 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр үргэлжилж байна. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулав.

Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын Парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд Улсын Их Хурлын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал байдаг. Иймд эдгээр хууль зүйн үндэслэл, шаардлагын үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд тухайн байгууллагын өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтын ажил эрхэлдэг гүйцэтгэх удирдлагыг сонгуульт албан тушаалд хамааруулахгүй байхаар хуулийн төслийг боловсрууллаа гэж хууль санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хууль санаачлагчид Үндсэн хуулийн 29.1-г юу гэж харж байгаа вэ. Зөрчил үүсээд байна. УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад албан тушаалыг хашиж болохгүй гэж заасан"

УИХ-ын гишүүн Г.Ганболд "ТББХ-гоор уг хуулийн төслийг хэлэлцсэн. Гишүүд энэ асуудлаар тодруулга их авсан. Монгол Улсын нэгдэн орсон ОУ-ын байгууллагад сонгуульт ажил учир Үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй гэж үзээд байнгын хорооны гишүүд дэмжсэн"

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Олон Улсын ч биш дотоодын сонгуульт ажилд ч томилогдож болно гэж тайлбарлаад байна. Энэ бол яалт ч байхгүй Үндсэн хуулийн зөрчилтэй хууль болсон байна" гэлээ.

Улмаар санал хураалт явуулахад гишүүдийн 55.8 хувь нь дэмжиж, тус хуулийн төслийг эцэслэн батлуулахаар ТББХ-нд шилжүүллээ.

Л.Оюун-Эрдэнэ: Ирэх жилийн төсвийн таван том зорилгын нэг нь нийслэлийн түгжрэлийг сааруулах
Л.Оюун-Эрдэнэ: Ирэх жилийн төсвийн таван том зорилгын нэг нь нийслэлийн түгжрэлийг сааруулах
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.