Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал болж байна. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна.
Тэрбээр "Өмнө нь түгжрэлийн асуудлаар ЗТХ-ийн яам, БХБ-ын яам, Нийслэл болон дүүргүүд салангид бодлоготоай явдаг байсан. Түгжрэлийг бууруулах үндэсний хороон болж байгаагийн гол зорилго бол бодлогын нэгдмэл уялдааг хангах юм. Байгаа бүх нөөцөө нийлүүлээд цаашдаа хэн, хэзээ, яаж хийхээ гаргаад маш яаралтай эхлэх нь чухал. Нийслэлийн түгжрэлийг сааруулахын хүрээнд анх удаа 420 тэрбум төгрөгийг нийслэлд татаасаар үлдээж байгаа. Энэ жилийн төсвийн таван том зорилгын нэг нь Улаанбаатар хотод анх удаа ийм хэмжээний санхүүжилтийг үлдээж байгаа хэрэг юм" гэв.