Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол, Оросын хилээр зорчих, нэвтрэх зохицуулалт хэвийн үргэлжилж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

ОХУ хилээ хаахаар болсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Тэгвэл Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх зохицуулалт үргэлжилж байгаа аж. Алтанбулаг, Цагааннуур боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм байна.

Тухайлбал, 10 дугаар сарын 26-ны өдөр Алтанбулаг боомтоор 80 тээврийн хэрэгсэл, Цагааннуур боомтоор 36 тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ.

Харин ОХУ-д Үндэсний эв нэгдлийн баяр тохиохтой холбогдуулан "Боршоо-Хандгaйт" боомт 11 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд ажиллахгүй болохыг оросын тал мэдээлээд байна" гэлээ.

Самсунг корпорацийн өв залгамжлагч сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас шийтгүүлжээ
Самсунг корпорацийн өв залгамжлагч сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас шийтгүүлжээ
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.