Өчигдөр буюу энэ сарын 26-нд 17:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай ‘Б’ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөн, биед нь гэмтэл учруулсан байна.
Цагдаагийн байгууллагаас жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16 хувь гарсан бөгөөд дээрх хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, учирч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
С.Сувдансондор