Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхайн компаниуд ажил хаялт зарлаж болзошгүй талаараа албан ёсоор мэдэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон гишүүн байгууллагуудын төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МЭХГУУҮЭ-ны дарга Х.Буянжаргал "Хөдөлмөрийн тухай хууль энэ оны долдугаар сард батлагдаж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих гэж байна. Гэтэл энэ хуулийг мөрдөж эхлээгүй байхад зарим зүйл заалтыг нь хойшлуулах асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос тодорхой үйл ажиллагаанууд зохион байгуулж эхэллээ. Хэрэв шинээр хэрэгжих Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дэх заалтыг УИХ-ын гишүүдийн хэлсэнчлэн Засгийн газраас УИХ-д өргөн барьж, батлуулсан тохиолдолд уул уурхайн салбарынхан эрхийнхээ хүрээнд орон даяар ажил хаялт зарлаж болзошгүйг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

"Оюу толгой" компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Баярмаа "УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Улаан бал" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Оюутолгой" компанийн нэрийг дурдаж 14 ажиллаад, 14 хоног амрах хуваарийг хойшлуулах хүсэлт гаргасан. Хэрвээ Засгийн газар саналаа оруулж ирвэл УИХ дээр дэмжээд батлах боломжтой гэдэг байр сууриа илэрхийлсэн.

"Оюу толгой" компанийн удирдлагын зүгээс үйлдвэрчний эвлэлийн хороо болон нийт ажилтнууддаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 14 ажиллаад, 14 хоног амрах хуваарийг мөрдөнө гэдгээ илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор одоогийн байдлаар 160 гаруй ажлын байрны зар шинээр зарлагдаад байна.

Уурхайчдын хувьд олон жил хүлээсэн энэ хуулийн заалтыг "Оюу толгой" компани түүчээлэн хэрэгжүүлнэ” хэмээн найдаж буй. УИХ-ын гишүүдийн хэлсэн шиг зохицуулалт хийвэл ажилтнуудын дараагийн арга хэмжээг авахад бэлэн байна" гэлээ.

ОЛОН ЭХ СУРВАЛЖ: Хоёр настай охин “Ид шидийн орон“ хүүхэд хамгааллын төвд хүчирхийлэлд өртсөн үү
ОЛОН ЭХ СУРВАЛЖ: Хоёр настай охин “Ид шидийн орон“ хүүхэд хамгааллын төвд хүчирхийлэлд өртсөн үү
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.