Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт шинэ сургууль баригдаж, ашиглалтад орлоо.
Баянгол дүүргийн есдүгээр хороо нь сургуульгүй цөөн хороодын нэг аж. Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүд зарим сургуулиудад 3-р ээлж болон хичээллэж байсан бол 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль үүдээ нээснээр хүүхэд бүр тэгш, хүртээмжтэй орчин нөхцөлд сурч хүмүүжих, багш бүхэн ая тухтай сайхан танхимд ажиллах таатай нөхцөл бүрдэж байна.
Тус сургуулийн нээлтэд БГД-ийн ИТХ-ын дарга, 9-р хорооноос сонгогдсон төлөөлөгч Б.Сэмжидмаа, Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъяабаатар, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатарын бие төлөөлөгч нар оролцлоо.