Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өглөөний есөн цагийн ирцийн мэдээнээс хойш сонгогчдын ирц 2 хувиар нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явуулж өнөөдөр 07.00 цагт эхэллээ. Энэ удаагийн нэмэлт санал хураалтад Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид саналаа өгч байна. Өглөөний 09.00 цагийн мэдээгээр ирц 18-р тойрогт 37.28%, 28-р тойрогт 40.1 % байсан бол 12.00 цагийн мэдээгээр:

  • 18-р тойрогт 39.01 %
  • 28-р тойрогт 42.01 %-тай байна.
  • Өглөөний 09.00 цагаас хойш цагийн хугацаанд хоёр тойрог тус бүрд сонгогчдын ирц 2 хувиар нэмэгдсэн буюу сонгогчдын идэвх сул хэвээр байна.

Нэмэлт санал хураалтад өнгөрсөн долоо хоногт саналаа өгсөн иргэд оролцохгүй. Өнөөдрийн нэмэлт санал хураалтын ирц, саналын тоог эхний санал хураалтын ирц, саналын тоон дээр нэмж тооцно хэмээн СЕХ-ноос мэдээлсэн билээ.

УОК: Гэрээ зөрчсөн “Zaisan hill”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой
УОК: Гэрээ зөрчсөн “Zaisan hill”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.