Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Гэрээ зөрчсөн “Zaisan hill”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Энэ сарын 15-нд буюу өчигдөр Зайсан Хиллд "Камертон" хамтлаг тоглолтоо хийлээ. Тэд байгуулагдаад 26 жил болсон ч цар тахлын улмаас хойшлогдоод байсан тоглолтоо өчигдөр хэдэн мянган хүн цуглуулан хийсэн билээ. Тус тоглолт зохион байгуулсан газар нь Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий газар юм. Ингээд ААН болон зохион байгуулсан хүмүүст ямар арга хэмжээ авах талаар УОК-ын дарга С.Амарсайханы хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатараас тодрууллаа.

-Өчигдөр Камертон хамтлаг тоглолт хийх зөвшөөрөл авсан уу?

-Улсын Онцгой Комисс зөвшөөрөл өгдөг байгууллага биш. Хариуцлагын гэрээгээ хоттой байгуулсан ААН юм байна. Тиймээс хотоос асуух нь зөв байх.

-Битүү зааланд арга хэмжээ хийхгүй гэсэн та бүхний гаргасан шийдвэрийг зөрчлөө. Ямар арга хэмжээ авах вэ?

-Арга хэмжээ хийх ёсгүй. Өчигдөрхөн л Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай "Арга хэмжээ зохион байгуулбал хяналтаа сайжруулъя, 50-аас дээш хүнтэй хурим найр арга хэмжээ хийх бол түргэвчилсэн авч байж оруулъя" гэдэг асуудлыг яриад сууж байхад ийм зүйл болчихлоо.
-Арга хэмжээ зохиосон ААН-н үйл ажиллагааны зөвшөөрлийг цуацална гэсэн "Зайсан хиллд" арга хэмжээ авах уу?

-Хууль журмынхаа дагуу зөвшөөрлийг цуцлах ёстой. "Зайсан хилл"-ийг бол тэрний энэний гэсэн юм байхгүй. Түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа нөхдүүд хоттой байгуулсан гэрээгээ зөрчсөн байна. Хууль дүрмийн дагуу л явна. Хуулийн дагуу Зайсан хиллийн тусгай зөвшөөрлийг цуцлах, зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авна гэж харж байна.

Орон нутагт 811 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Орон нутагт 811 тохиолдол шинээр бүртгэгдлээ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.