Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш худалдааны төвүүд АЖИЛЛАХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан. Гэвч зарим хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан. Улмаар нэмэлт санал хураалтыг аравдугаар сарын 16-нд буюу маргааш 07.00-22.00 цагт зохион байгуулахаар болжээ.

Нэмэлт санал хураалтыг дээрх хоёр тойргийн 131 хэсэгт зохион байгуулна.

Сонгуулийн хуулийн дагуу аравдугаар сарын 16-нд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасан Хотын даргын захирамж гарчээ.

Маргааш архи зарахгүй
Маргааш архи зарахгүй
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.