Коронавируст халдвар /Ковид-19/-ын хүнд нөхцөл байдалд сонгуулийг зохион байгуулж байгаа тул Улсын Онцгой Комиссоос гаргасан чиглэлийн дагуу Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх түр журам”-ыг мөрдлөг болгон ажиллах, хэрэгжилтийг хангах санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар эхэлж байна. Өнөөдөр 09:00-20:00 цагт Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны 2774 сонгогч зөөврийн хайрцгаар санал өгч байна.