Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэргэл: Мод тарихыг хүсч байгаа иргэд мод болон хөрсөө өөрсдөө бэлдэж ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 21 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Нэг тэрбум” мод үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд үргэлжилж байна. Мөн намрын мод тарих үйл ажиллагаа нийслэлийн дөрвөн цэгт зохион байгуулагдаж байгаагийн нэг цэг нь Баянгол Агро парк юм. "Нэг тэрбум" мод үндэсний хөдөлгөөнд нэгдэх хүсэлтэй иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор "Баянгол Агро парк" ОНӨТҮГ-ын ойн инженер Г.Тэргэлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Мод тарих үндэсний хөдөлгөөн эхэлсэнээс хойш хэчнээн мод суулгаж, тарьсан байна вэ?

-Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод хөдөлгөөн эхэлсэнээс хойш манай Баянгол Агро парк ОНӨТҮГ-т 4000 гаруй мод тарьсан байна.

мар ямар төрлийн мод тарьж байна вэ?

-Манай паркт 8-9 төрлийн мод тарьж байна. Ихэвчлэн монос, улиас, тэхийн шээг гэх мэт гоёл чимэглэлийн моднууд тарьж байгаа.

-Мод тарьж ургуулахад аль улирал хамгийн тохиромжтой байдаг вэ?

-Модыг хавар, намар гэсэн хоёр улиралд тарьдаг. Хаврын улиралд 4.30-наас 5.25-ныг хүртэл. Харин намрын улиралд ерөнхийдөө 10.1-нээс 11.1-н хүртэл тарьдаг. Намрын улиралд мод тарьвал илүү үр дүнтэй байдаг. Учир нь хавар эрт нахиагаа хөөгөөд задардаг.

-Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандаж мод тарихад хувь хүнээс шаардлагатай эд зүйлс, хэрхэн нэгдэх талаар мэдээлэл хүргээч?

-Манай Агро паркт ирж, инженерүүдтэй уулзаад аль талбайд, мод хэрхэн тарих заавар зөвлөмж аваад тарьж болно. Бүх хүнд нээллтэй байгаа. Хүнээс шаардагдах зүйл нь мод болон хөрсөө бэлдэж авчирна. Манай байгууллагаас усалгааны сав, хүрз зэргийг хэрэглүүлнэ. Гэвч олон хүн ирсэн тохиолдолд хүрэлцээ муу байхыг үгүйсгэхгүй. Тиймээс мод тарихаар ирсэн хүмүүс хүрз болон бусад багаж хэрэгсэлтэйгээ ирвэл сайн байна. Мөн манай байгууллагатай хамтран ажилладаг бэлдэц буюу тарих модыг худалдаалж байгаа байгууллагуудтай холбож өгч болно.

-Нэг модыг гүйцэд тарьж ургуулахад дунджаар хэдий хугацаа шаардлагатай вэ. Нэг мод тарихад хэдэн төгрөгийн урсгал зардал гардаг вэ?

-Нэг модыг гүйцэт тарьж ургуулахад дунджаар 3-5 жил ордог. Энэ хугацаанд тасралтгүй арчилгаа хийх шаардлагатай байдаг. Үүнийг манай байгууллага хариуцаад явна. Урсгал зардлын хувьд нарийн тооцоолол байхгүй. Арчилгаа хийж байгаа хүний хөдөлмөрийн хөлс болон усалгааны зардал гарна. Энэ нь харьцангуй өөр өөр байдаг.

-Агро паркт нийт хэдэн хүн ажиллаж байна вэ?

-Манайд мод тарих мэргэжлийн найман ойн инженер ажиллаж байна.

-Мод тарьж ургуулахад хэцүү зүйл нь юу вэ?

-Тухайн хүн хэдэн ч мод тариад явж болно. Хамгийн хэцүү зүйл арчилгаа байдаг. Жишээлбэл, 3-5 жилийн хугацаанд тухайн мод биеэ даатал тасралтгүй нэг бүрийг услаж, арчилна шүү дээ. Мөн ажиллах хүчээр дутах тохиолдол цөөнгүй байдаг.

-Мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа.

“Тэрбум мод” хөдөлгөөний нээлтийн өдрүүд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлд сонгосон дараах дөрвөн байршилд байгууллага, аж ахуйн нэгжүүд өдөр бүр мод тарих юм.

Тодруулбал,

Хан-Уул дүүрэг, Шинэ нисэх буудлын зам дагуу “Ногоон хэрэм” төслийн талбай,

Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын булаг,

Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ4-ийн урд, Баянгол агропарк,

Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн зэрэг байршилд мод тарина.

Э.Дэлэгнанзадмаа

Турк Улсад 10.71 сая гаруй хүнд вакцины гурав дахь тунг тарьжээ
Турк Улсад 10.71 сая гаруй хүнд вакцины гурав дахь тунг тарьжээ
 
ЕРӨНХИЙ САЙД: Үндэсний баялгийн сангийн өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож Чингис хааныхаа нэрээр нэрлэнэ. ОУ-д “CHINGGIS FUND” нэрээр танигдана
ЕРӨНХИЙ САЙД: Үндэсний баялгийн сангийн өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож Чингис хааныхаа нэрээр нэрлэнэ. ОУ-д “CHINGGIS FUND” нэрээр танигдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.