Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: МИАТ хүний эрхийг зөрчиж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан болж өндөрлөлөө. “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Агаарын тээврийн салбар олон улсын түвшинд хэвийн горимд орсон. МИАТ-ийн үйлчлэгч нар ХӨСҮТ-ийн улаан бүсэд байгаа мэт хувцас өмссөн байна. Хоолны хувьд ч тааруу мөртлөө МИАТ бусад орны агаарын тээврүүдтэй яг адил байна. Харин үзүүлж байгаа үйлчилгээ нь тэнгэр, газар шиг байна. Л.Халтар сайдаа та үүнд онцгой анхаарал тавь. Онгоц буугаад ирэхэд мэргэжлийн хяналтынхан орж ирээд нэг нэгээр нь нэрээр нь дуудаж хэдэн цаг тэндээ сууж байна. Хүүхдүүд уйлаалдаад, бараг тэндээсээ халдвар авахаар байна. МИАТ-ийн асуудал хүний эрхийг зөрчиж байна

Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд зэрэг зарим сайд нарын тавьсан асуудлууд шийдэгддэггүй. Үүнд бяр дутаад байвал та бодит үнэнийг хэлэх хэрэгтэй" гэв.

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар "МИАТ-ийн үйлчилгээнд анхааръя. МИАТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч шинээр томилогдсон. Маргааш уулзаж энэ талаар тодорхой чиглэл өгье. УОК-оос гаргасан айхавтар журмууд бий. Ний нуугүй хэлэхэд тэр нь хөдөлгөхгүй байна. Энэ талаар би УОК-ын даргад хүсэлт хүргүүлнэ. Хоёрдугаарт, онгоц буусны дараах асуудлууд холбогдох хүмүүст хэлсэн. Дуудаж буулгаж байгаа нь Хил хамгаалах ерөнхий газрынх юм билээ. МИАТ-ийнхнаас дахиж асуугаад өөрчлөгдөөгүй бол Х.Лхагвасүрэн генералд дахин хэлье. Болохгүй бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хэлье. Би өөрөө ч мөн анхааръя" гэв.

“Сэлбэ” дулааны станц ашиглалтад орлоо
“Сэлбэ” дулааны станц ашиглалтад орлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.