Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа вакцинтай холбоотой мэдээллийг хүргэлээ. Тэрбээр "Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 69.2, хоёрдугаар тунд 65,2 хувьтай хамрагдсан байна. Харин гуравдугаар тунд нийт хүн амын 10 хувь хамрагдсан. Одоогоор нийт 6,4 сая тун вакцин татан авсан байгаа. АНУ нэг сая тун тусламжаар өгөхөөр болсон. Вакцины нөөц хангалттай байна. Гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд дархлаа сайн тогтож байгаа тул иргэдийг гуравдугаар тунд хамрагдахыг уриалж байна" гэв.