Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 2225 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас баржээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 48 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2225 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1015 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1210 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 15 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1289 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 13282

-Хүндэвтэр 6417

-Хүнд 2133

-Нэн хүнд 382 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 53834 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2269 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 22214 иргэн байна. Үүний 1531 нь жирэмсэн, 4143 хүүхэд байна.

Их хэмжээний үнэт эдлэлийг гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр татвар төлөхөөс зайлсхийжээ
Их хэмжээний үнэт эдлэлийг гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр татвар төлөхөөс зайлсхийжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.