Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүүхдүүд сургуулийн орчноос халдвар авах нь бага байгаа тул хичээл сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах бодлого барьж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Мөн сургуулиудын халдварын нөхцөл байдал хэр байгааг ч танилцуулав. Тэрбээр "Аравдугаар сарын 1-ний байдлаар ерөнхий боловсролын хоёр сургууль бүрэн, нэг сургууль хэсэгчилж цахим хэлбэрт шилжжээ. 12-оос дээш насны хүүхдүүдтэй 52, 12-оос доош насны 64 бүлэг цахим хэлбэрт шилжсэн.

Мөн долоон цэцэрлэг бүрэн, 26 цэцэрлэг хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс бэлтгэл 35 бүлэг, ахлах 36 бүлэг байна. Халдвар авсан нийт хүмүүсийн 19.4 хувийг хүүхэд эзэлж байгаа бөгөөд хичээл, сургуулийн орчноос халдвар авах нь бага байгаа тул сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлогыг БШУЯ-наас баримталж байгаа" хэмээсэн байна.

НЭМГ: Өрхийн эмнэлгүүдэд зээлээр эм авах авах нөхцлийг бүрдүүлсэн
НЭМГ: Өрхийн эмнэлгүүдэд зээлээр эм авах авах нөхцлийг бүрдүүлсэн
 
АН-ын Улс төрийн зөвлөл О.Алтангэрэлийн санаачилсан ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ тухай хуулийн төслийг явуулахгүй байх талаар ярилцжээ