Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Уртнасан: “Нэг тэрбум“ модыг 10 жилийн хугацаанд тарьж чадвал 120 сая га.талбайн цөлжилтийг 4 хувиар бууруулж чадна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулан ЕТГ-ын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар мэдээлэл хийлээ. БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Нэг тэрбум" мод тарих зарлиг гарсантай холбогдуулан БОАЖЯ-наас энэхүү үндэсний хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд ямар үе шаттай, ямар бүтэц зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх ажлын хэсгийг олон чиглэлээр байгуулсан. Өнөөдрийн байдлаар уур амьсгалаас үүдэлтэй Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь хүчтэй цөлжилтөд өртсөн байна гэх тооцооллыг гаргасан. Тиймээс энэ хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал цөлжилтөд нэн хүчтэй өртсөн 120 сая га.талбайг 4 хувиар бууруулах боломжтой юм. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах боломжтой. Мод тарих хөтөлбөртэй холбогдуулан мод тарьдаг иргэд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийнхний идэвх маш өндөх байна. Манай хувийн хэвшлийн томоохон компаниудаас 10 жилийн хугацаанд 20-120 сая мод тарих урьдчилсан санаачлагуудыг гаргаад байна. Хамтын оролцоо маш чухал" гэлээ.

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр эхэлж байна
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр эхэлж байна
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.