Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсэн. Энэ үеэрээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдсэн.
Тиймээс уг ажлаа хэрэгжүүлэх үүднээс өнөөдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргажээ. Зарлигт "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, бодит оролцоог нэмэгдүүлэхэд "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр стратеги гарган ажиллахыг чиглэл болгож байна" хэмээсэн байна.
Мөн ойн салбарын бодлого үйл ажиллагааг уялдуулах, төрийн захиргааны байгууллага болох Ойн агентлагийг сэргээн байгуулахыг чиглэл болгожэээ. Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Улсын төсвийг өргөн барихдаа ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс ойн агентлагтай байхыг төсвийн дагалдах хуулиар оруулж байгаа.
Ойн аж ахуйн нэгжийн сан бүрдүүлж, түүнийг улсын төсөвт бүртгэж авах, мод тарьж ургуулахад шаардлагатай усны нөөцийг бүрдүүлэх, гадаргын усыг говийн бүс нутагруу шилжүүлэх, мод тарьж ургуулах орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхийг чиглэл болгон өгсөн. Мөн бүх шатны боловсролын байгууллагт экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулахыг үүрэг болголоо” гэв.