Архангай аймаг дахь Монгол банкны салбарын хамт олон Батцэнгэл сумын "Агуйт" хэмээх хүмүүс их очиж, сүсэглэн биширч, өргөл өргөн муудаж хөгцөрсөн, үнэр орж, урагдаж тасарсан, өнгө нь гандаж танигдахгүй болсон 669 ширхэг 50840 төгрөг бүхий "Мөнгөн тэмдэгт"-ийг түүжээ.
Монгол банкны зүгээс мөнгөн тэмдэгтийг зориулалт бусаар ашиглахгүй байхыг хүн бүхэн дор бүрнээ хичээж, бие биедээ хэлж захих, үр хүүхдэдээ зааж сургах, ариг гамтай хэрэглээг хэвшүүлэх нь чухал байна гэлээ.
Мөн ойр орчмын хуванцартай зул, гашилсан сүүтэй сав, хөгцөрч муудаад үнэр орсон талх, гурилан бүтээгдэхүүн, чихрийн цаас, ундааны сав, тамхины иш зэргийг цэвэрлэжээ.