Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАЗ: Сонгон шалгаруулалтгүй томилогдсон түр орлон гүйцэтгэгч нараас нөхөн шалгалт авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж байна. Тодруулбал, шалгалтын бүртгэл 2021 оны энэ сарын 22-ны өдрийн 09.00 цагаас ирэх сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдах юм. Өнөөдрийн байдлаар 911 хүн бүртгүүлжээ. Шалгалтад орж байгаа иргэдээс ямар нэг мэргэжил, ажилласан жил, туршлага шаардахгүй. Харин Монгол Улсын иргэн байх, хэл ярианы бүрэн хөгжилтэй, Монгол хэл бичгийн бүрэн мэдлэгтэй, Сэтгэцийн эмгэггүй байх шаардлагатай гэж албаны хүн мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, эмчийн бүрэн үзлэгт хамрагдсан байх. Гол нь авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй нь том шалгуур аж.

Түүнчлэн сонгон шалгаруулалтгүй томилогдсон түр орлон гүйцэтгэгч нараас нөхөн шалгалт авна.

Сануулахад, 2019 онд нийт 1116 иргэн шалгалтанд тэнцсэн. 2020 онд 3800 гаруй иргэн 2021 онд хоёр удаагийн шалгалт авхад 3200 гаруй иргэн тус шалгалтанд тэнцжээ.

Б.Болортуяа

Б.Пүрэвдорж: Арчаагүй эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд сэтгүүлчдийг ордон оруулахгүй, хааж байна
Б.Пүрэвдорж: Арчаагүй эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд сэтгүүлчдийг ордон оруулахгүй, хааж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд