Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Арчаагүй эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд сэтгүүлчдийг ордон оруулахгүй, хааж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Парламентын сэтгүүлчид ЕТГ, ЗГХЭГ, УИХ-д хэвлэн мэдээлэх эрх чөлөөгөөр хангаж өгөхийг хүсч шаардлага хүргүүлсэн. Улмаар төв талбайд ажлын үнэмлэхээ өлгөж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Учир нь цар тахлын үед ихэнх ААН-үүдийн үйл ажиллагааг нээж, бүх зүйл хэвэндээ орж байгаа ч зөвхөн Төрийн ордон хаалттай хэвээр, сэтгүүлчдийн мэдээлэх эрхэд халдсаар байгаа юм. Тиймээс парламентын сэтгүүлчид нэгдэж, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө нэхэж шаардсаар байгаа юм.

Тэдний шаардлагыг иргэний хөдөлгөөнүүд болон зарим УИХ-ын гишүүд дэмжиж эхэлжээ. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болоод байна. Тэрбээр "Би сэтгүүлчийг шүүхэд өгөхгүй гэж ам гарсан. Тиймээс намайг элдэв хэрэгт гүтгэж доромжилдог ч бий хууль хяналтын байгууллагад хандаагүй. Яагаад гэвэл сэтгүүлчдийн эр зоригийг мохоож болдоггүй. Мохсон зүрхтэй худалдагдсан сэтгүүл зүйтэй болбол монголын ардчилал сөнөнө. Арчаагүй эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд сэтгүүлчдийг ордон оруулахгүй, хааж боож байгааг эсэргүүцэж байна хэмээжээ.

Даргыгаа хөнөөсөн цэргүүдийн шүүх хурал хойшиллоо
Даргыгаа хөнөөсөн цэргүүдийн шүүх хурал хойшиллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд