Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Эрдэнэбилэг: Дахин төлөвлөлт нэрээр бусдыг орох оронгүй болгосон Э.Бат-Үүлийн байгаа газарт очиж өндөг шидэх болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 27 секунд

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж, орон гэргүй болсон иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Г.Эрдэнэбилэг “2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр газраа чөлөөлж, Их Өргөө компанитай гэрээ хийсэн. Гэтэл одоог хүртэл 7 жил орох оронгүй, хэдэн хүүхдээ, өвчтэй эхээ чирээд айлаас айлд, түрээсийн байр хэсээд явж байна. Хаана амьдрахаа ч мэдэхгүй зүдэрч явахад миний ээж нас барсан. Нийт 184 айл хохирсон гэдэг юм билээ. Э.Бат-Үүл гуай хүү Б.Чулуудайтайгаа нийлээд өчнөөн айлыг орон сууцтай болгоно гэж хэлээд газрыг нь чөлөөлж авсан. Ямар нүүрээрээ СХД-т нэр дэвшиж чаддаг байна аа. Би СХД-ийн сонгогч нарт нь үнэн булхайг нь дэлгэнэ. Би 7 жил орох оронгүй цөхөрч, хохирч байна. Үүнийг шийдэж өгөхгүй бол би Э.Бат-Үүлийн байгаа газар очиж, өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлнэ. СХД-ийн иргэдийг бас хуураад явж байгаа байх" гэлээ.

БЗД-ийн 12 дугаар хорооны иргэн "Миний ах "Гранд Лайн" гэх компанитай 2013 онд гэрээ хийгээд газраа чөлөөлсөн. Үүнээс хойш газар ч үгүй, байшин ч үгүй, гэр орон ч үгүй болсон. "Гранд Лайн" компанийн захирал нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай. 2020 онд гурван шатны шүүхээс "Гранд лайн" компани нь улсыг хохироосон нь үнэн гэсэн шийдвэр гарсан байгаа. Ах маань харвачихсан байгаа. Тус компанид үнэхээр гомдож байна. Яагаад бусдыг 7,8 жил орох оронгүй хохироож байгаа юм бэ. Хуулийн байгууллага шийдчихээд байхад яагаад одоо хүртэл яваад байгааг ойлгохгүй байна. Хэзээ хариуцлагаа хүлээж, хохироосон айлуудаа орох оронтой болгох юм бэ. Хүүхэдтэйгээ нийлж луйвар хийж байгааг хэзээ таслан зогсоох юм бол. Э.Бат-Үүлийг үнсэж биш өндгөөр угтъя" гэв.

“Мөсөн өргөө“ нээлтээ хийж байна
“Мөсөн өргөө“ нээлтээ хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.