Хан-Уул дүүргийн “Шинэ яармаг” хороололд барьсан “Мөсөн өргөө” өнөөдөр нээлтээ хийж байна. Тус өргөө нь 2600 хүний суудалтай. Энэхүү өргөө нээгдсэнээр өвлийн спортын бүхий л тамирчид бэлтгэл хийх, тэмцээн зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.
Мөсөн өргөөр олимпын стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган м.кв талбайтай. 15 сая ам.долларын өртөгтэй юм.
Цар тахлын үед бүрэн дүүргэхгүй, суудал алгасуулан суулгаж, зөвхөн урилгаар нэвтрүүлэх байдлаар халдвар хамгааллын өндөр зохион байгуулалттай нээлтээ хийж байгаа аж.