Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тээврийн хэрэгслийн торгуулийг “e-Mongolia” системээр төлөх боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Жолооч нар “e-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой боллоо.

Энэ үйлчилгээг авахын тулд “e-Mongolia” системд нэвтэрч орон, жолоодох эрх, тээврийн хэрэгсэл, авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа цаг хугацаанд нь цахимаар төлөх боломжтой.

УИХ-аас өнгөрсөн долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг 10 дугаар сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон билээ.

Хэрэв “e-Mongolia” системд нэвтрэх, үйлчилгээ авахад асуудал гарвал 11-11 лавлах утсанд хандаж, 1 гэсэн товчийг дараад, оператортой холбогдож лавлаж болно. Мөн Төв шуудангийн нэг давхарт байрлах “e-Mongolia” иргэд, олон нийттэй харилцах төвөөр үйлчлүүлэх боломжтой юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төсөв, нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар төсөв, нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэж байна
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.