Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Өнөрцэцэг: Үндсэндээ Төрийн ордон шоронжсон байдалтай байна

Огноо
Унших
1 минут 54 секунд

Парламентын сэтгүүлчид ЕТГ, ЗГХЭГ, УИХ-д хэвлэн мэдээлэх эрх чөлөөгөөр хангаж өгөхийг хүсч шаардлага хүргүүллээ. Улмаар төв талбайд ажлын үнэмлэхээ өлгөж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Тодруулбал, сэтгүүлчид төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээллийг түргэн шуурхай, үнэн бодитой, иргэдэд дамжуулах эрхээр хангах шаардлагыг хүргүүлсэн юм.

Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэг, "Парламентын сэтгүүлчид нэгдээд УИХ, Засгийн газрын Тамгын газарт шаардлага хүргүүлж байна. Учир нь Төрийн ордонд ажиллах сэтгүүлчдийн мөрдөх журам гэж байдаг. Гэвч энэ журамд хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн заалтуудаа эргэж хараач гэж шаардаж байна. Олон нийт хэвлэлээс их зүйл хүлээдэг. Ковидын нөхцөл байдлын улмаас ор олдохгүй байна, яагаад ЭМ-ийн сайдаас тодруулахгүй байгаа юм. Яагаад хөл хорионы үед олон тоглолт зохион байгуулагдаад байгаа юм, яагаад энэ талаар ЗГ болон УИХ-ын гишүүдээс асуухгүй байгаа юм бэ гэдэг. Үнэндээ сэтгүүлчдийг ажиллах боломжоор хангаж өгөхгүй хоёр жил болж байна. Сэтгүүлчдийн Төрийн ордонд оруулаад хоттой хонь шиг хашчихдаг. Ариун цэврийн өрөө орох үед ч төрийн хамгаалалтын ажилтан нь дагаад явж байдаг. Үндсэндээ Төрийн ордон шоронжсон байдалтай байна. Юун иргэдийн мэдэх эрх. Одоо намрын чуулганаар их чухал асуудлууд яригдана. Өөрсдөө талбай дээр тоглолт хийдэг мөртлөө Төрийн ордонд хэдэн сэтгүүлчдийн хөлийг хориод цар тахлын нөхцөл байдал хүндэрнэ гэж ойлгож болохгүй" гэв.

Өршөөлийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулахаар болжээ
Өршөөлийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулахаар болжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.