Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Тулгат: АН эв нэгдлийн их хурлаа 11 дүгээр сарын 5-нд хийхээр тогтлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллээр эв нэгдлийн их хурал зарлаж буйгаа мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Бид эв нэгдлийн төлөө тал талдаа буулт хийж, ойлголцон нэгдэж ажиллана гэж бодож байна. Монголын ардчилал бадартугай" хэмээв.

АН-ын гишүүн М.Тулгат "Эрх баригчдын алдаатай бодлого, эргэж буцсан шийдвэр, хариуцлага хүлээдэггүй ёсзүйгүй байдал, төрийн ялзаралд сөрөг хүчний дуу хоолой маш чухал хэрэгтэй байна. Сөрөг хүчний дуу хоолой гэдэг нь улстөрөөр бизнес хийдэг, намын тамга хармаалчихаад явж байдаг, талбай дээр ирээд лайв хийдэг, гудамжны улстөрийг хэлэхгүй. Ардчилсан нам бодлогын ул суурьтай, улстөрийн соёлтой, сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг явуулж эхлэх цаг нь болсон байна. Тиймээс ч АН дотоод асуудлаа нэн яаралтай шийдэх ёстой. Тиймээс бид өөрсдөдөө цаг хугацааны даалгавар өгч, эв нэгдлийн их хурлаа арваннэгдүгээр сарын 5-нд хийхээр болж байна. Энэ хурлын өмнө цаашид АН ямар тоглоомын дүрмээр явах, ямар үндсэн дүрмээр явах, хамтын удирдлагынхаа системийг хэрхэн яаж оруулах, нэр дэвшилт, нам доторх гал тогооны ажил, бодлогын ажлаа хэрхэн явах зүйлүүдээ харилцан тохирох ёстой" гэлээ.

АИ-92 автобензин ачсан 50 вагон үдээс хойш Улаанбаатарт ирнэ
АИ-92 автобензин ачсан 50 вагон үдээс хойш Улаанбаатарт ирнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
МАРГААШ: Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.