Монгол Улсын Засгийн газрын наймдугаар сарын 11-ний болон есдүгээр сарын 22-ны өдрийн тогтоолын дагуу паралимпын болон олимпын наадамд амжилттай оролцон медаль хүртсэн тамирчдад шагнал гардууллаа.
-Паралимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоон алтан медаль хүртсэн Э.Содномпилжээг гурван өрөө орон сууц, 120 сая төгрөгөөр шагнаж батламж гардуулав.
-Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Саид Моллайг хоёр өрөө орон сууц, 60 сая төгрөгөөр шагналаа.
-Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар болон чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа нарыг хоёр өрөө орон сууц, 30 сая төгрөгөөр шагнаж батламж гардууллаа.