Өнгөрөгч наймдугаар сарын 26-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 340 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 252 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 2 хүн гэмтэж, орон нутагт 1 хүн гэмтэж, 4 хүн нас барсан.
Осол хэрэг
- Дорноговь аймагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон.
- Завхан аймагт суудлын автомашин онхолдож жолооч зорчигч 3 хүн амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
-Гэмтсэн хүн:
- Явган зорчигч-2
-Ослын хэлбэр:
- Гарцтай- 2
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -2
Орон нутаг:
-Гэмтсэн хүн:
- Жолооч-2
- Зорчигч- 2
- Явган зорчигч-1
-Ослын хэлбэр:
- Мотоцикл-1
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1
- Онхолдох-2