Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр гуравдугаар тунгийн асуудлаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар манай улс цар тахлын үеийн хариу арга хэмжээний багт ажиллаж буй алба хаагчдад гуравдугаар тунг хийж эхлээд буй. Эрүүл мэндийн яамны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр "Хариу арга хэмжээ буюу эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад гуравдугаар тунг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар хоёр мянга гаруй хүн сайн дурын үндсэн дээр гуравдугаар тунгаа хийлгээд байна.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "Манай улсад вакцины нөөц хангалтай байгаа. Эхний хоёр тун дээр нэг үйлдвэрийн вакцин хийлгэсэн байх бодлогыг барьж байна. Харин гуравдугаар тун өөр байх уу аль эсвэл ижил вакцин байх уу гэдгийг хангалттай тооны үндэслэл байж сайдын тушаал гардаг. Тэгэхээр сайдын тушаал гарах тал дээр хүлээгдэж байгаа. Хангалттай хэмжээний дархлаа тогтож, санамжийн эс үүсэхийн тулд эхний хоёр тун нэг ижил вакцин байх ёстой" гэсэн юм.