Ойрын өдрүүдэд Хөвсгөл аймгийн зарим сумдаар үргэлжилсэн бороо орж, зарим хэсгээр үерлэсэн байна. Хур борооны улмаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужгийн сайр, Хатгал тосгоны Бэрхэвшийн сайр , Өлхөн сайр, Хатгалаас Жанхай орох замын гол, сайрууд үерлэсэн байх тул иргэд, жолооч та бүхнийг зорчихгүй байхыг тус аймгийн Цагдаагийн газраас анхааруулжээ. Түүнчлэн хөдөө орон нутаг руу зорчих гэж байгаа иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, баталгаатай зам гүүрээр зорчих, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй байхыг анхааруулж байна.