Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 20 секунд

“Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон бусад албаны төлөөлөл, хөрөнгө оруулагчид, орон нутгийн удирдлагууд оролцов.

Шадар сайд С.Амарсайхан "УИХ-аас 2004 онд Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг гаргасан. Үүнээс хойш 17 жилийн дараа ийнхүү чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгох арга хэмжээ болж байна. Өнгөрсөн хугацаанд Улсын төсөв, дотоод гадааадын буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээлийн эх үүсвэрээр Замын-Үүдийн дулааны станц, дэд бүтэц, зам харгуй гээд ихээхэн ажлыг хийж хэрэгжүүлж ирсэн бөгөөд одоо төлөвлөлтийн дагуу үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлэх зайлшгүй шаардлага байгаа.

Бид өнгөрсөн 17 жилийн хугацаанд олон боломжуудыг алдсан. Хэрэв Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа эрт эхэлж, жигдэрсэн бол өнөөдөр бид энэ цаг үед 50 вагон, 100 автомашины асуудлыг яриад сууж байхгүй гэдгийг зориуд дурдан хэлье. Замын-Үүд чөлөөт бүс бол Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах эдийн засаг, гадаад худалдааны ирээдүйн хөгжлийн үүд хаалга юм" гэв.

Замын-Үүд чөлөөт бүсийн 3, 4 дүгээр хэсэгт одоогоор цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, автозам, холбоо дохиолол, дулааны станцын барилга, байгууламжыг барьж гүйцэтгээд байгаа аж. Энэхүү станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг бүхэлд нь хангах боломж бүрдэнэ. Тиймээс дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр аймаг орон нутгийн удирдлагаас онцгойлон анхаарч ажиллаж буйг нээлтийн үеэр дурдлаа.

Хэтдээ Замын-Үүд чөлөөт бүс нь олон улсын ложистик төв болох бүрэн боломжтой аж.

АНУ-д сул дархлаатай хүмүүст вакцины гурав дахь тунг тарихыг зөвлөжээ
АНУ-д сул дархлаатай хүмүүст вакцины гурав дахь тунг тарихыг зөвлөжээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.