Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туршилтаар нийслэлийн 30 цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж, цагийн хуваарийг уртасгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхантай нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн сонгосон 30 цэцэрлэгийн цагийн хуваарийг 07:00-20:00 цаг байхаар ажиллаж байна. Ингэснээр хүн бүр 07:30 цагт хүүхдүүдээ хүргэж өгөх гэж түгжрэх биш, шаардлагатай бол 30 минутын өмнө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, бүгд 17:30 цагтай уралдаад түгжрэлд гацахын оронд ажлаа зохицуулаад хүүхдүүдээ очиж авах боломжтой гэсэн үг. Тиймээс эхний ээлжид 30 цэцэрлэгт энэ туршилтаа хийгээд, үр дүн гарвал нийслэлийн бусад цэцэрлэгт ч хэрэгжүүлнэ” хэмээлээ. Сонгогдсон 30 цэцэрлэгт нэмэлтээр ээлжийн багш авах бөгөөд ингэснээр цэцэрлэгийн багш нарын ачааллыг хөнгөвчлөх боломжтой юм.

“Эрхэт Монгол“ групп хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгт 3 өрөө байр бэлэглэлээ
“Эрхэт Монгол“ групп хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгт 3 өрөө байр бэлэглэлээ
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.