Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болортуяа: Аав аа охин нь таныхаа итгэлийг алдаагүй шүү

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
2 минут 12 секунд

“Токио 2020” зуны XXXII олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Б.Болортуяа барилдаж, Камеруны бөх Жосеф Эссомбег 14:4 харьцаагаар ялж, хүрэл медалийн эзэн болсон юм. Олимп, дэлхийн аварга хос медальтан энэ агшинд Б.Болортуяа өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Сэтгэгдэл маш өндөр байна. Олимпын медальтан болсондоо баярлаад ханахгүй байна. Юуны өмнө надад тусалж дэмжсэн гэр бүлийнхэн болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Женко” клубийг үүсгэн байгуулагч Х.Баттуул, н.Сүхбаатар, н.Мөнхсүх, н.Оюунсүрэн багш болон шигшээ багийн дасгалжуулагч таван багш нартаа маш их баярлалаа.

Түүнчлэн Үндэсний шигшээ багийн хамт олон, Биеийн тамир спортын хороо, Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч, нарийн бичиг н.Батбаяр багшдаа дахин талархсанаа илэрхийлье. Мөн үргэлж надад тусалдаг эм зүйч, хоол зүйч, сэтгэл зүйч нартаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Та нарынхаа итгэлийг алдахгүйгээр олимпын медальтан болсондоо сэтгэл өндөр байна.

Намайг хараад аав минь их баярлаж байгаа байх. Аав аа охин нь таныхаа итгэлийг алдаагүй шүү гэж хэлмээр байна. Аав, ээж хоёртоо маш их хайртай шүү. Есөн тамирчин олимпт оролцох эрхээ аваад ирсэн. Манайх бүгдээрээ медаль хүртэх боломжтой байсан. Медальгүй байж байгаад анхны медалийг нь хүртсэндээ баяртай байна. Маргааш барилдах хоёр тамирчиндаа амжилт хүсье. Өөртөө итгэх итгэл өндөр байсан. Надаас гадна багш нарын маань сэтгэл зүй, намайг дэмжиж буй хүмүүсийн урам зоригоор тэтгэгдэж, өөртөө итгэх итгэл минь улам нэмэгдсэн. Өнөөдрийн барилдаануудад өөртөө итгэлтэйгээр дэвжээн дээр гарсан” гэлээ.

Б.Болортуяа сар бүр хоёр сая 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал авна
Б.Болортуяа сар бүр хоёр сая 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал авна
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.