Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болортуяагийн ээж Б.Цэцэгээ: Үгээр хэлж, илэрхийлж чадамгүй сайхан байна

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 39 секунд

“Токио 2020” зуны XXXII олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Б.Болортуяа барилдаж, Камеруны бөх Жосеф Эссомбег 14:4 харьцаагаар ялж, хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр тэрбээр, олимп, дэлхийн аваргын хос медалийн эзэн болсон юм. Тэгвэл түүний ээж Б.Цэцэгээгээс сэтгэгдлийг нь сонслоо.

-Охин нь хүрэл медалийн болзол хангалаа. Сэтгэгдэл хэр байна?

-Маш их баяртай байна. Үнэхээр огшиж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа болохоор яг барилдааныг нь үзэж амжсангүй. Аав нь сая медаль авлаа гээд ярилаа. Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна.

-Тухайн мөчид юу бодогдож байв?

-Яг өөрөө үзэж чадаагүй болохоор ааваас нь хүрэл медалийн эзэн болсныг сонссон. Мэдээж үгээр хэлэмгүй, илэрхийлж чадамгүй сайхан байна.

-Монголчуудыг огшоосон сайхан барилдааныг үзүүллээ. Бага байхдаа ямар зан чанартай хүүхэд байв?

-Манайх дөрвөн охинтой. Айлын гурав дахь хүүхэд. Багаасаа их эршүүд өссөн. 2012 оноос хойш тасралтгүй 11 жилийн турш чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн. Анх чөлөөт бөхөөр хичээллэнэ гэхэд нь эмэгтэй хүн барилдаад хэрэггүй гэж хэлж байсан. Гэтэл өөрөө барилдана гээд явсан. Аав нь ч маш их дэмжиж байсан. Охиноороо маш их бахархаж байна.

Б.Болортуяагийн нөхөр Л.Батбаяр: Манай хүн медаль авна гээд өөртөө их итгэлтэй явсан
Б.Болортуяагийн нөхөр Л.Батбаяр: Манай хүн медаль авна гээд өөртөө их итгэлтэй явсан
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.