Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болортуяагийн нөхөр Л.Батбаяр: Манай хүн медаль авна гээд өөртөө их итгэлтэй явсан

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 33 секунд

“Токио 2020” зуны XXXII олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Б.Болортуяа барилдаж, Камеруны бөх Жосеф Эссомбег 14:4 харьцаагаар ялж, хүрэл медалийн эзэн болсон. Түүний нөхөр Л.Батбаярын сэтгэгдлийг сонслоо.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Эхнэр нь дөнгөж сая олимпын хүрэл медальтан боллоо. Сэтгэгдэл ямар байна?

-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Хэлэх ч үг олдохгүй. Ганцаараа орилоод байж байна. Манай гэр бүлийнхэн, аав ээж маань бүгдээрээ хамтдаа тэмцээнийг нь үзлээ. Бүгдийг нь явуулчихаад ганцаараа орилоод л сэтгэлээ нээлээ.

-Яг олимпын хүрэл медаль хүртэх мөчид юу бодогдов?

-Эхнэрээ медаль авна гэдэгт бат итгэлтэй байсан. Сэтгэл зүрх догдлоод, сэтгэл хөдлөл хамгийн өндөр цэгтээ оччихсон байна.

-Тамирчин Б.Болортуяагийн сэтгэл зүй ямар байсан бэ. Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?

-Манай хүн угаасаа өөртөө үнэхээр итгэлтэй байсан. Сэтгэлзүй өндөр хүн. Би медаль авна. Хожно гээд явсан.

-Б.Болортуяа чөлөөтөөр хэдэн жил барилдаж байгаа вэ?

-11 жилийн турш барилдаад энэ амжилтад хүрч байгаад маш их баяртай байна.

ТОКИО 2020: Б.Болортуяа ялалт байгуулж, олимп, дэлхийн аваргын хос медалийн эзэн боллоо
ТОКИО 2020: Б.Болортуяа ялалт байгуулж, олимп, дэлхийн аваргын хос медалийн эзэн боллоо
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.