ЭМЯ-аас коронавирусийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "Нийт хүн амын 67.5 хувь нь вакцины эхний тун, 61.3 хувь нь бүрэн тундаа хамрагдаад байна. Дархлаажуулалтын дүнгээр Говь-Сүмбэр аймаг хамгийн бага үзүүлэлттэй байгаа юм. Улсын хэмжээнд жирэмсэн 5552, хөхүүл 3990, 12-17 насны 227,482 хүүхэд вакцинд хамрагдсан. Манай иргэд амны хаалтыг тогтмол зүүж хэвшсэн байна. Харин дэлгүүр, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ хүн хоорондын зай барих шаардлагатай. Нэгдүгээр тундаа ямар вакцинд хийлгэсэн тухайн вакцинаараа л бүрэн тундаа хамрагдах боломжтой.
Улаанбаатар хотын иргэдийг наймдугаар сарын 15 гэхэд вакцины бүрэн тунд хамруулж дуусна. Харин орон нутгийг наймдугаар сарын 25 гэхэд вакцины бүрэн тунд хамруулж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.