Энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэсэн хэдий ч УОК-оос зөвшөөрөл авч, спортын тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулж болно гэж Засгийн газраас мэдэгдсэн билээ.
Зүүн бүсийн уралдааны сонгомол дээд насны морьд дөнгөж сая барианд ороход Монгол Улсын тод манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн луу халтар түрүүлж, түмэн олноо баясгалаа.
Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын солонго хүрэн, аймгийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, улсын алдарт уяач Дугаржавын Ганзоригийн хээр, айргийн дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын харьяат, улсын алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн, айргийн тавд мөн түүний сартай хээр хурдаллаа.
Тус насанд 68 хүлэг уралдсан байна.