Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс Файзер вакцины 155,610 тунг хүлээн авлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 20 секунд

Монгол улсад дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжилсэрэ буй. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 155,610 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг өчигдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр хүлээн авчээ.
Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байгаа ба вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны гуравдугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 450,450 тунг хүлээн аваад байна. Үлдэгдэл тунг хуваарийн дагуу есдүгээр сарыг дуустал хүлээн авах юм.

БШУЯ-аас Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг цахим болон танхимын хосолсон хэлбэрээр эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл удахгүй эхлэх хичээлийн шинэ жилтэй холбогдуулан "Пайзер" вакциныг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн дархлаажуулна гэдгийг албаныхан мэдээллээ.

ТОКИО-2020: Т.Намуунцэцэг эхний тойрогт ялагдал хүлээлээ
ТОКИО-2020: Т.Намуунцэцэг эхний тойрогт ялагдал хүлээлээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.