МАН өнөөдөр Бага хурлаа цахимаар хуралдуулсан. Өнөөдрийн хуралдаанаар хоёр тодорхой асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, нөхөн сонгуулиудын асуудлыг хэлэлцэж, зарим хүмүүс нэр дэвших саналаа илэрхийлжээ. Одоогоор хэн ямар байдлаар аль тойрогт өрсөлдөх нь тодорхойгүй байна.
Энэ талаар МАН-аас Бага хурлын гишүүн Б.Пүрэвдагва "Өнөөдөр МАН-ын Бага хурлын 12 дугаар хуралдаан болж дууслаа. Хурал хоёр асуудал хэлэлцсэн. Тодруулбал, нөхөн сонгууль болон нөхөн сонгуульд нэр дэвших хүнийг тодруулж, санал хураах журмыг баталсан.
Тухайн хоёр тойрогт нэр дэвших эрхмүүдийг сонгохдоо социологийн судалгаан дээр үндэслэх, анхан шатны намын байгууллагын саналыг харгалзан үзэх, намын гишүүдийн саналыг харгалзан үзэх гэсэн олон заалттай. Нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа ирэх сарын 1. Намын бага хурал тухайн үед дахин хуралдаж, дээрх шаардлагуудыг хангасан хүмүүсийг нэр дэвшүүлнэ.
Их хурлын товыг одоогоор тогтоогүй. 4 жилд нэг удаа хуралддаг. Хурлын товыг бага хурлаар товлодог" гэлээ.