МАН өнөөдөр Бага хурлаа цахимаар хуралдуулжээ. Өнөөдрийн хуралдаанаар хоёр тодорхой асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, нөхөн сонгуулиудын асуудлыг хэлэлцэж, зарим хүмүүс нэр дэвших саналаа илэрхийлсэн байна. Одоогоор хэн ямар байдлаар аль тойрогт өрсөлдөх нь тодорхойгүй байна. Гэхдээ бид мэдээллийг тодруулаад хүргэх болно.
Мөн тухайн сонгуульд өрсөлдөх хүнийг нэр дэвшүүлэх, санал хураах дүн гаргах журмыг баталсан байна.
Өнөөдрийн хуралдаанаар нийгэм болон улстөрийн хүрээнд үүсээд буй асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх байх гэсэн хүлээлт байсан ч ийнхүү ганцхан асуудал хэлэлцжээ.