Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батцэцэг: Цай, сүүнийхээ дээжийг өргөж үргэлж ард минь байсанд баярлалаа

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 15 секунд

Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын төрөлд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө Кыргызстаны М.Жуманазароватай барилдаж ялагдал хүлээсэн. Тэрбээр барилдааныхаа дараах сэтгэгдлээ хуваалцлаа.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, "Цар тахлын улмаас тэмцээнд бага оролцсон. Олимпын өмнө ганцхан тэмцээнд орсон. Мэдрэмж жаахан муу байна. Нигерийн бөх хамаагүй бяртай байсан. Ерөөсөө дөхөж очиж чадаагүй. Кыргизийн бөх дээр санаа байсан боловч бодсоноо хийж чадаагүй. Дотроо бодоод л байсан. Дасгалжуулагч маань өөрийнхөө барилдааныг гаргаад барилдаарай, чиний барилдаанд таарах хүн байна шүү гэж хэлсэн. 2015 оны барилдааныг минь сануулж, тэр үеийнхээ барилдааныг гаргаарай гэсэн. Дасгалжуулагчид маань сэтгэлээсээ ажиллаж байгаа. Дасгалжуулагч, багш нартаа маш их баярлалаа. Өөртөө их итгэлтэй байсан. Монголчуудынхаа итгэлийг алдсандаа бага зэрэг харамсаж байна. Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлье. Цай, сүүнийхээ дээжийг өргөж үргэлж ард минь байсанд баярлалаа" гэв.

СУРВАЛЖИЛГА:
СУРВАЛЖИЛГА: "Хяналтгүй" байсан түргэвчилсэн оношлуураас иргэд татгалзсан уу
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.