Улсын төсвийн 5,9 тэрбум төгрөгөөр баригдсан Гандантэгчэнлин хийдийн шинэ дуган 2006 онд шав нь тавигдаж эхэлсэн байдаг. 10 гаран жилийн хугацаанд баригдаж 2019 онд ашиглалтад орсон эл дуганы доод хэсгийг сүсэгтэн олны машинаа байрлуулах зогсоол хэмээн ойлгож болно.
Тэгвэл 210 гаран машины зогсоолын том хэсгийг Гандантэгчэнлийн хийд "Anand car" гэдэг автомашины худалдаа эрхэлдэг байгууллагад түрээслүүлдэг юм байна. Төлбөрийн тухайд сар сард нь авдаг аж.
Иргэдийн зүгээс төсвийн хөрөнгөөр баригдсан уг хийдэд худалдаа үйлчилгээ явуулж буйг сүүлийн үед ихээхэн шүүмжлэх болсон. Гэхдээ түрээсэлж байгаа газарт биш, түрээслүүлж байгаа эрх мэдэлтнүүдэд л уг шүүмж түрүүлж хүрэх ёстойг энд сануулъя.
С.Сувдансондор